
Сургуулийн тухай
Гёте Олон Улсын
Бүрэн Дунд Сургууль
2002 онд Германы оюуны хөрөнгө оруулалтын суурьтайгаар байгуулагдсан бөгөөд үндэсний суурь боловсрол, Кембрижийн олон улсын стандарт, герман хэлний DSD хөтөлбөрийг нэг тогтолцоонд уялдуулан хэрэгжүүлж байна.
- Нүүр
- Сургуулийн тухай
Байгуулагдсан
2002
Туршлага
24 жил
Багш, ажилтан
100+
Суралцагч
800+
Төгсөгч
540+
Гадаадад үргэлжлүүлэн суралцах
80%+
Төгсөгчид нийтдээ 80 тэрбум төгрөг давсан тэтгэлэг, санхүүжилт хүртсэн.
Бидний түүх
2002 онд ХБНГерман улсын оюуны хөрөнгө оруулалттайгаар анх байгуулагдсан. Гёте Олон Улсын Бүрэн Дунд Сургууль нь 24 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж, үндэсний болон олон улсын боловсролын тогтолцоог уялдуулан хэрэгжүүлж ирсэн.
Өдгөө 100+ багш, ажилтан, 800+ суралцагчтай бөгөөд төгсөгчдийн дийлэнх нь гадаадын их, дээд сургуульд суралцаж байна.
2020 онд Кембрижийн сургууль болсноос хойш олон улсын шалгалтыг амжилттай зохион байгуулж, сурагчид Англи хэл, Математик, Биологи, Хими, Физик, Арт Дизайн, мэдээллийн технологийн хичээлээр A*, A, B үнэлгээ авч, олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдөж байна.

Сургалтын орчин нь сахилга бат, харилцан хүндэтгэл, оюуны төвлөрлийг дэмжих байдлаар төлөвлөгдсөн.
Захирлын үг
Мэндчилгээ
Бодол, зорилго
Герман, Австри, Швейцарь улсын их, дээд сургууль, коллежийн сургалт үнэ төлбөргүй байдаг билээ. Гёте сургуулийн онцлог, давуу тал нь бид сурагчдаа тусгайлан бэлтгэж, ХБНГУ-ын Гадаад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн газрын "Герман хэлний Диплом №1, №2 (DSD-I, II)"-ын шалгалтад оруулж, амжилттай давсан төгсөгчид герман хэлний шалгалтгүйгээр дээрх орны их, дээд сургууль, коллежид элсэн орж, хүссэн мэргэжлээрээ сурах боломжтой болдог юм.
Бид хамгийн чанартай боловсрол олгохыг эрхэм зорилгоо болгодог бөгөөд үр дүн нь ч гарч байна. Германы Засгийн газраас "DAAD" хөтөлбөрийнхөө хүрээнд жил бүр дэлхийн 140 орноос 80 сурагч шалгаруулан авч өөрийн их, дээд сургуульдаа үнэгүй сургаж, байр хоолны зардал болон стипенди өгдөг уламжлалтай.
Улаанбаатар хот, дүүргийн олимпиадад математик, монгол хэл, хими зэрэг хичээлээр байнга шалгарч, медаль хүртдэг юм. Сургалтыг чанарын өндөр түвшинд явуулахын тулд нэг ангид 25-аас илүү хүүхэд элсүүлэн сургадаггүй.
Герман, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Гёте" сургуулийг 2002 онд үүсгэн байгуулсан бөгөөд эрдэмтэн багш нар, амжилт бүтээл, алдар нэрээ дуурсгаж яваа үе үеийн төгсөгчид, сурагчид, ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд маань бидний амжилтын эзэд билээ. Бидний энэ амжилт багш хүний шургуу зүтгэл, эцэг эхийн дэмжлэг, хамтын ажиллагаа, сурагчдын маань сурч хөгжих тууштай эрмэлзлэлтэй салшгүй холбоотой юм.
Та бүхний эрдмийн их аян тань дардан байж, амьдралаа хийж бүтээсэн их үйлсээр чимж явахыг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн: Захирал П.Хажидмаа

Үүсгэн байгуулагч, Ерөнхий Захирал
П.Хажидмаа
Хамтын ажиллагаа
Албан ёсны түнш байгууллагууд
Сургалтын тогтолцоог хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг байгууллагууд.
Cambridge
Cambridge International Education
Кембрижийн олон улсын боловсролын хөтөлбөр. Гёте сургууль 2020 оноос Checkpoint, IGCSE, AS/A Level шалгалтын эрхтэй бөгөөд сурагчид Кембрижийн үнэмлэхээрээ дэлхийн их, дээд сургуулиудад шууд өргөдөл гаргах боломжтой.
Сургалтын тогтолцоо
Гурвалсан боловсролын хөтөлбөртэй
Үндэсний суурь хөтөлбөр, Кембрижийн олон улсын стандарт, герман хэлний DSD баталгаажуулалтыг нэг тогтолцоонд уялдуулан хэрэгжүүлнэ.
